Ши Жиньпин энэ онд Монголд айлчилна

Zuv.mn
1 цаг 57 минутын өмнө

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ойрын хугацаанд Монгол Улсад айлчлахаар болжээ. Айлчлалын талаар өнгөрсөн оны сүүлээр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан анх мэдэгдэж, “Айлчлалын үеэр зам тээврийн салбарт хил дамнасан төмөр замын асуудлууд, түүний дотор Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замын асуудлыг ярина” гэсэн мэдээлэл өгч байсан юм.

Ши Жиньпин өмнө нь 2014 онд Монголд айлчилж байсан бол Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 онд, У.Хүрэлсүх 2025 онд тус тус Бээжин хотноо Ши Жиньпинтэй уулзаж байсан юм.

Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр замын төсөл нь нийт 235 сая ам.долларын өртөгтэй бөгөөд 2341 тулгуур багана хийж байж барих хүндрэлтэй төсөл юм. Шивээхүрэн-Сэхээ боомт нь хүндрэл багатай, богино тул Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр замаас түрүүлж болгино хугацаанд ашиглалтад орон эксполртыг нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна