Өчигдөр тохиосон "Монгол цэргийн өдөр" Цагдаагийн байгууллагад иргэдээс нийт 2574 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний 1029 нь зөрчлийн, 118 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл байжээ. Мөн өдөр 149 хүн эрүүлжүүлэхэд хоносны 12 нь эмэгтэй, 137 нь эрэгтэй байсан байна. Мөн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 108 дуудлага бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллага өчигдөр гэмт хэргийн шинжтэй 6 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 12 хэргийг нөхөн илрүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна