О.Цогтгэрэл: МАН авлигын үндэс суурийг өөрсдөө бий болгосон

Х.Есү
1 цаг 28 минутын өмнө

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. п

АН-ын дарга О.Цогтгэрэл: "Авлигатай тэмцэж байна гэж Ардын намынхан ярьдаг. Зөрүүлээд хэдэн их наядын авлигын хулгайд холбогдсон Ж.Мөнхбатыг буцааж авчирч байна. Энэ авлигатай хийж байгаа тэмцэл мөн үү. 

Яг 10 жилийн өмнө МАН засгийн эрхийг авангуутаа төрийн нууцын тухай хуулийг өөрчилсөн. УИХ дээр нууцын жагсаалтыг баталдаг байсныг Засгийн газар дээр баталдаг болж энэ авлигыг системийнх нь түвшинд төгөлдөржүүлэх үндэс сууриа бий болгож авсан. 

Одоо хүн сольж битгий жүжиг тавь. УИХ-ын гишүүн хариуцлагатай байх ёстой. Гэхдээ гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг сонгогчид л шийднэ. Гурав дахь этгээд халдах ёсгүй. 

АН парламентын ардчиллын талд үргэлж зогссоор ирсэн. Парламентын дархлааг сулруулж болохгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна