Л.Оюун-Эрдэнэ: Би А.Амундраг зугтаалгаагүй. Авч ирээд яриул гэж байгаа

Т.Отгонсувд
1 цаг 35 минутын өмнө

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар, МАН-ын гишүүн А.Амундра нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар бид мэдээлж байсан. 

Өчигдөр буюу гуравдугаар сарын 11-нд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Лхагвын тоймд орох үеэрээ "Херо" Б.Баатар болон А.Амундра нарын талаар ам нээлээ. 

Тэрбээр "Хэдхэн жилийн өмнө "Hero" Баатарт төрийн шагнал өгөх гээд магтаж байсан хүмүүс өнөөдөр нийтийг хагарган буталсан хэрэгт оруулж байна. 

Би А.Амундратай нийлж бизнес хийсэн ч юм уу, мөнгө төгрөгийн харилцаанд орсон ч юм уу. Тийм зүйл байхгүй. Зугтчихсан байгаа. Би лав зугтаа гэж хэлээгүй. Харин ч би авч ирээд яриул гэж хэлээд байна. Яриулъя гэж ярьж байгаа хүн зугтаалгах уу. 

А.Амундраг Х.Баттулгаас хол байлгаж, өөртөө ажиллуул гэж Ерөнхийлөгч даалгасан. Тиймээс сонгуулийн пи ар дээр ажиллаж байсан туршлагатай хүнийг нам дээрээ авсан" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна