УИХ-ын дарга Н.Учрал Чуулганы ирц бүрдэх зуурт өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Тогтмолын Мөнхсайханд төрсөн өдрийн мэнд дэвшүүлснийхээ дараа Х.Тэмүүжин гишүүнд мөн төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн нь анхаарал татлаа.
Учир нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн төрсөн өдөр нь өнөөдөр биш, маргааш юм.
Түүнчлэн, Х.Тэмүүжин гишүүн УИХ-ын даргыг намын гишүүнчлэлгүй болгох хуулийн төслийг санаачилж өргөн бариад байгаа бөгөөд АН-ын бүлгийн бойкотын гол шаардлага нь энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэж батлах явдал юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.246
Нас сүүдэр хэд хүрч байгаан бол энэ хүн
Хариулах