Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ

Zuv.mn
2026/03/13

Авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх энэ сарын 10-нд хилийн хориг тавьжээ.

Түүнийг

-Эрүүгийн хуулийн 22.1.3: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах - /Нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих/

Эрүүгийн хуулийн 22.4.2: Нийтийн албан тушаалтан хахууль авах - /Нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих/ хэрэгт тус тус сэжиглэн шалгаж байгаа юм.

Шүүхээс түүнд хилийн хориг тавьсан өдөр Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хэлэлцээд татгалзжээ.  

Сонирхолтой нь, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд ярилцлага өгөх мэдээлэл цацагдсаны маргааш Нийслэлийн Прокурорын гаргасан Д.Амарбаясгаланг цагдан хорих саналыг Шүүхээр хэлэлцүүлсэн байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.230
    2026/03/13

    Амарбаясгалангаас их айцгааж байна даа!!!

    Хариулах