Л.Оюун-Эрдэнийн “Сөрсөн базаа” амжилттай болов уу

Х.Батсайхан
2026/03/16

Зарим нэг эрх мэдэлтний зөгнөснөөр эхнээсээ л халуухан өрнөх учиртай байсан “Хаврын чуулган” санаснаас аядуу зөөлөн эхэллээ.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Чуулганы хуралдахын өмнөх долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг урьдчилж гаргадаг. Гэтэл энэ удаад хуваарь гаргасангүй.

Өмнө нь хэвлэлээр ярьж, бичиж байсан “Чуулганы эхэнд Ерөнхийлөгч орж ирж гишүүдийг “гөлөлзүүлж” байгаад хуулиа дэмжүүлэх” үйл явц болсонгүй. Ерөнхийлөгч үг хэлсэн ч төвийг сахисан үг бэлджээ. Хамгийн чухал нь “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх ард түмэнд байдаг” гэж хэлсэн нь анхаарал татав. Уг нь түүний санаачилсан хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах шийдвэрийг ҮХЦэц гаргахаар тусгасан юм.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нь зөв ч хэн татах вэ гэдэгт гол асуудал байсан тул Ерөнхийлөгчийн энэ үг тод сонсогдлоо.  Тодруулбал, Ерөнхийлөгч ҮХЦ-д эрх мэдэл өгөх хувилбар дэмжигдэхгүй нь гэсэн хана авсан мэт санагдлаа.     

Хоёрдугаарт, Хаврын чуулганаар авлигачдыг зарлаж, гишүүнээс эгүүлэн татах чинээ ярьж байсан Хуульзүйн сайд Б.Энхбаяр Хаврыг халуухан болно гэж хэлснийгээ ирж яваа цагтай холбож, “Сая Завханаар яваад ирлээ. Халуухан, дулаахан хавар болж байна” гэсэн нь өмнөхөөсөө нэлээд халирсан, Завханд ярьж байснаасаа ч халирсан сонсогдов.

Энэ бүхэн нь Л.Оюун-Эрдэнийн хэвлэлд өгсөн ярилцлага, түүндээ хөндсөн УИХ-ын гишүүнийг эгүүлж татах эрх мэдлийг есөн гишүүнтэй ҮХЦ-д өгөх юм бол тэмцэл өрнүүлнэ гэсэн "сөрсөн базаа" нь байгаа оножээ гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна.

 Өөрөөр хэлбэл, тэрбээр парламентын ардчиллаа хамгаалах, авч үлдэхийн тулд улс төрийн намууд, УИХ-ын гишүүд дуугарахыг уриалсан бөгөөд Чуулганы эхний өдөр Үндэсний эвслийн Н.Номтойбаяр, УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. 



Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.12
    2026/03/21

    Ард түмнээс сонгогдсоныг нь өрд түмэн нь , жагсаалаар сонгогдсоныг нам нь татаад л бараг явах болов уу, сайн мэдэх юм алга..

    Хариулах
  • 202.9.40.12
    2026/03/21

    УИХ гишүүнийг цэц татаж болохгүй байх аа. Цэц бүгдийн днэр гарчихна шүү дээ. Парламентын засаглал нь байхгүй болчих байх аа

    Хариулах
  • 66.181.187.156
    2026/03/20

    Монголын ард түмэнд гай болоод эхэлвэл чамаыг долоон үёэр чинь хараана шүү угаасаа бөгсний алчуурууд өайсныг хүрэлсүх гаргаж ирээд өайснаас боллоо

    Хариулах
  • 59.153.112.100
    20 цагийн өмнө

    ЭРГҮҮЛЭН ТАТАЖ БОЛОХГҮЫ БОЛ ХҮҮР БОЛГОН БУЛШИЛДАГ БОЛЦГООЁ.ХҮН ХОГ ЦАРАЙЛСАН ГИШҮҮН НЭРТЭЫ ХУЛГАЙЧУУД ЗОЛБИН НОХОЫН АМИНЫ Ч ҮНЭГҮЙ ШҮҮХЯДДАГ БОЛЦГООЁ.АРЧААГҮЙ ШУНАХАЙ ХЭДЭН ГИШҮҮН НЭРТЭЙ ХҮН ХОГУУДЫГ АЛЧИХСАН БАЙХАД БУСАД НЬ УХААН СУУНАА.

    Хариулах
  • 103.57.92.140
    Өчигдөр

    ОЭ хулгайч хамгийн түрүүнд таиагдаж ёс зүйт Парламентын дархлааг сайжруулбал таарна!!!

    Хариулах
  • 66.181.160.92
    Өчигдөр

    Яг үнэн

    Хариулах
  • 59.153.115.186
    Өчигдөр

    Поп бацааны хэлснээс айна гэж юу байдаг юм. Сүүлийн хэдэн жилд улсаа сүйрүүлэх замд нь оруулж, Хятадын галт тэргэнд суугаад явсан Оюунэрдэнийг чуулган эхлэнгүүт л хэдэн улаа хуралдаа суусан, чуулган тасалж гадаад улс руу тэнэсэн гээд л эхлэх ёстой байсан юм. Хохь чинь дээ. Христийн сүмийн итгэгч бацааны үгэнд унаж байдаг.

    Хариулах
  • 66.181.191.135
    Өчигдөр

    Ах дүүс амраг саднаараа энэ улсаас их цөлмөсөн, одоо ханадаггүй юм уу, хамгийн удаан тогтвортой засагласан гэхдээ юу ч хийж бүтээгээгүй, ганцхан Алдарт үг хэлсэн нь: Амаргүй цаг үе байлаа…..улс гэрийг толгойлоход амар цаг үе гэж байгаа ч үгүй

    Хариулах
    • 66.181.182.93
      Өчигдөр

      Яг үнэнийг нь хэллээ

    • 66.181.182.93
      Өчигдөр

  • 66.181.183.226
    Өчигдөр

    Залуучууд одоо тэгж Хүрэлсүхийн үгээр явахгүй ээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж дахин сонгогдох даалгаварт нь чадахгүй гэж зоригтой хэлсэн Оюук браво.

    Хариулах
    • 66.181.182.93
      Өчигдөр

  • 103.212.119.86
    Өчигдөр

    УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл тул хууль биелүүлдэг, ёс зүйтэй, хуралдаа бүрэн сууж ажлаа хийдэг, улсын эрх ашгийг 1-д тавьдаг зарчимтай хүн байх ёстой. Гишүүнийг эгүүлэн татах хууль гаргах цаг болжээ. Дэмжиж байна.

    Хариулах
  • 178.174.229.45
    2026/03/16

    OYUERDENE GJ MUNHAG MONGOLIIN TURD MUN CH IH GAI BOLOH NDEEE

    Хариулах
    • 66.181.180.192
      2026/03/20

      мэндээ та бүхэн минь

    • 66.181.182.93
      Өчигдөр

      Яг үнэн

    • 66.181.191.135
      Өчигдөр

      Бүр хэлээд юу гэхэв дээ