16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн анхан шатны шүүх хурал энэ оны нэгдүгээр болж, шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноон, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан билээ.
Түүнчлэн Ц.Дагвадоржоос 256 сая төгрөгийг 16 настай амь хохирогч Ч.Шинэсарангийн ээж Г.Отгонтуяад, 205 сая төгрөгийг 32 настай амь хохирогч З-н хууль ёсны төлөөлөгчид гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл хохирогч охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна