“Эрдэнэс Монгол”, Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах төслийг олон нийтэд нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сарын 13-ны өдөр зарласан. Сонгон шалгаруулалтыг өчигдөр хаасан бөгөөд энэ хугацаанд ордод хөрөнгө оруулах сонирхлоо долоон ААН илэрхийлжээ.
Төсөл хэрэгжих нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчмыг Засгийн газар баримталж байгаа бөгөөд Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ирүүлсэн саналуудыг санхүү, эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг шалгуур үзүүлэлтээр харьцуулан үнэлж, хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын шийдлийг Засгийн газарт танилцуулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.118
Ж.Энхбаяр булхай будилуулж орхих вий дээ.
Хариулах