Нийгмийн сүлжээнд донтсон эмэгтэй Мета, Youtube-г шүүхэд өгч ялалт байгууллаа

Zuv.mn
1 цаг 26 минутын өмнө

20 настай Келли хэмээх эмэгтэй Мета, Youtube-г өөрийг нь нийгмийн сүлжээнд донтуулсан буруутай хэмээн шүүхэд өгч, ялалт байгуулж нөхөн төлбөр гаргуулж авахаар болжээ. Олон улсын хэвлэлүүд түүний энэхүү ялалтыг “Түүхэн” хэмээн бичиж байна 

Лос Анжелесийн шүүх буруутай этгээдээс хохирогчид зургаан сая ам.доллар өгөх ёстой гэж шийдсэн байна. 

Фэйсбүүкийг эзэмшдэг Мета болон Youtube-г эзэмшдэг Гүүгл компаниуд Лос Анжелесийн шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг үгүйсгэж, давж заалдахаа мэдэгджээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна