Шатахууны үнэ нэмэхгүй байх хүсэлтийг ОХУ ойрын хугацаанд ажил хэрэг болгохоо илэрхийлжээ

Zuv.mn
Өчигдөр 21 цаг 59 минут

Ойрх Дорнодын дайнаас шалтгаалан дэлхийн зах зээлд шатахууны хямрал үүсэж, үнийн дарамт нэмэгдсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Г.Занданшатар 03 дугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михайл Мишустинд хүсэлт хүргүүлж байв.

Тэрбээр олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж газрын тосны зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, үнийн савлагаа үүсэж байгаа хэдий ч Монгол Улсад нийлүүлэх шатахууны үнийг нэмэхгүй тогтвортой байлгахыг хүссэн байна.

Тэгвэл Оросын тал өнөөдөр (2026.03.30) уг хүсэлтэд нааштай хариу өгчээ. Тодруулбал, шатахууны үнийг тогтворжуулах хүсэлтийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж ОХУ-ын талаас хариу өгсөн талаар эх сурвалж мэдээллээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.60
    Өчигдөр

    Huseltiig huleej ajlaa gej hariu ugchee dee Yanz ni.Ugeh hunii sunset medne gej Ug baidag. Tramptai gar hulee barij sujirsniig ni harsan l baigaa shuu dee

    Хариулах
  • 206.75.28.125
    Өчигдөр

    муусайн үхэр монголчуудад битгий бензин дизель өг Яаж нэгнээ барьж идэхийг нь харийлдаа кино кино хятадын хямдхан хоол бараанд өмхий толгойгоороо гүнзгий шигдсэн малнууд кк

    Хариулах
    • 59.153.113.246
      Өчигдөр

      Үхэр монголчууд гэж гэнэ. Чи монгол биш үү тэнэгээ.

  • 172.226.43.243
    Өчигдөр

    Зөрүүнд нь шахуулах ндээ... жижиг улсын зовлон юм даа.. яалтай ч билээ

    Хариулах