Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам дотоодын аялал жуулчлалын компаниудаа дэмжих зорилгоор жилийн зургаан хувийн хүүтэй, зургаа хүртэлх жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.
Аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг ингэж дэмжсэнээр жуулчин хүлээж авах одоогийн хүчин чадлыг бэхжүүлэх, нэмэгдүүлэх, сүүлийн жилүүдэд энэ салбарт гаргасан өсөлтөө хадгалахад эергээр нөлөөлнө гэж үзэж байгаа аж.
Монгол Улс аялал жуулчлалын салбарын өсөлтөөрөө өнгөрсөн жил дэлхийд 15 дугаарт эрэмбэлэгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна