УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой БНХАУ-тай байгуулсан цогц гэрээний талаар тодрууллаа.
Тэрбээр "17 жил гацсан гэрээг явуулахын тулд Засгийн газар гурван жил хөөцөлдсөн. Ажлын хэсэг 56 удаа хуралдсан байдаг юм билээ. Би бол сүүлийн хоёр гурван хуралд л суусан. Хямд гэрээ хийсэн юм байхгүй. Мэдээлэлгүй байж буруу ташаа ойлголт төрүүлж байгаад харамсаж байна. Шударга хүн болж харагдах гээд улсаа хохироож болохгүй. Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй. Улс төржилтөө биш улсаа бодъё.
Сонсгол хийе гэсэн гишүүдийг дарамталж, сүрдүүлсэн зүйл байхгүй. Харбины гэрээг ил болговол урд хөрш хилээ хааж нүүрс авахаа болино" гэсэн байр суурь илэрхийлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна