УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн сошиал хуудсаараа дамжуулан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Ерөнхийлөгч ард түмний нэр барьж парламентад үүрэг өгөх эрхгүй. Ард түмэн нь төлөөллөөрөө дамжуулж төрөө барих эрхээ Ерөнхийлөгчөөр биш парламентаараа дамжуулж эдэлдэг. Бүх ард түмнийг Ерөнхийлөгч биш парламент л төлөөлнө. Парламент Ерөнхийлөгчийн гомдол хүслийг хангах биш ард түмний нийтлэг эрх ашиг буюу парламентийн тогтолцоо, үндэсний эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнолынхоо талд хараалгаж зүхүүлсэн ч бат зогсох үүрэгтэй.
Ёс зүйгээр далимдуулж цөөнхийн дуу хоолойг барих оролдлогыг эсэргүүцэх нь УИХ дахь авлига, хулгайн гэмт хэрэгтнүүдийг хаацайлсан хэрэг огт биш. Дахин хэлье. “Гэмтнүүдийг гишүүнээс нь түдгэлзүүлээд өгөөч ээ” гээд прокурор нь бариад ороод ирвэл хадган дээр тавиад явуулна. Хүний өөрийнгүй!" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.100
Лодой хулгайч царцааны нүүдлээр санал авсан ерөнхийлөгч ард түмнээсээ санал авч сонгогдсон.....
Хариулах124.158.122.50
Lодой хүү нэг дүүргээс олуулаа гарсан. Хүрэлсүх бүх ард түмний саналаар гарсан биддээ. Эсвэл би буруу бичээд байна уу.
Хариулах66.181.190.239
Та зөв