Бангладешаас Малайзыг чиглэж явсан дүрвэгчдийн завь живж, 250 хүн живсэн харамсалтай хэрэг энэ сарын 7-ны өдөр гарчээ. Амиа алдагсдын дийлэнх нь Банглаешийн мусулман шашинт рохинжачууд байсан аж.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагийн мэдээлснээр, дүрвэгчдийг суулгасан онгоцны даац хэтэрсэн байсан бөгөөд Малайзыг чиглэж явах замдаа хүчтэй салхины улмаас хөмөрч живсэн байна.
Бангладешийн эргийн хамгаалалтыхны мэдээлснээр, Малайзын далбаатай хөлөг онгоц дүрвэгсдийн есийнх нь амийг энэ сарын 9-ний өдөр аварсан. Тэд Банглдешаас энэ сарын 4-ний өдөр Малайз руу хөдлөөд 7-нд нь завь нь хөмөрч живсний дараа торх, модны тайрдас зэргээс зууран хоёр хоног далайд амь тэмцэн хөвсөн байжээ.
Хохирогчдыг олсон онгоц Бангладешийн усанд орж ирснийхээ дараа эргийн хамгаалалтынхантай холбогдож, дүрвэгсдийг хүлээлгэж өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.81
бүх дүрвэгсэд замдаа далайд живээд живээд үхээд өгөөсэй.
Хариулах