Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай байнгын хорооны хурлын үеэр таарамжгүй харьцсан нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. Энэ асуудалтай холбогдуулан бид түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр, “Д.Цогтбаатар надаас тайлантай холбоотой биш танин мэдэхүйн асуулт асуусанд би бухимдсан. Олон улсын харилцаагаар сурч байгаа нэгдүгээр курсын оюутан мэдэх хэмжээний тийм л асуулт асуусан. Түүнд хариулах нь надад доромжлол шиг санагдсан учир “Би чиний сурагч биш” гэж хэлсэн.
Тайлан үйл ажиллагаатай холбоотой 2-3 зүйлийг хольж хутгаж ярьсан. Нэгдүгээрт Япон улсын эзэн хааны айлчлалыг бусад улсын айлчлалтай зэрэгцүүлээд олон улсын хууль дүрэмд нийцэхгүйгээр алтан үсгээр түүхэнд бичигдэх айлчлал гэж тайлагналаа энэ бол ялгаварлан гадуурхалт гэж хэлсэн. Энэ бол маш буруу ойлголт. Гадаад харилцааны яам уламжлалт аргаараа Д.Цогтбаатарыг өөрийг нь байх үед хийдэг байсан тайлангаар л хийсэн.
Хувийн хандлага харилцаагаа ийм байдлаар илэрхийлсэнд үнэхээр харамссан. Би тэр хүнийг төгс сайн дипломатч гэж хэлэхгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.24
дээр дооргүй гадаад яам, сайд сайн ажиллаад байна гэсэн нэг балай ойлголттой яваад байгаа. тийм юм огт байхгүй, яамны ажил яг л хуучнаараа, зарим талаараа дордсон ч байж магадгүй, аялалын менежер том гүрэнд элчин болхоор ойголмжтой байлгүй дээ. манайхан сайн ажиллаад байгаа биш, зүгээр л өнөө үед дэлхий дахинаа, бүс нутагт болж буй үйл явц том гүрнүүдийг сайн ч муу ч манай ардчилал, байгалийн баялаг, мөн манай геостратегийн байршил зэрэг нь манайд өөрийн эрхгүй анхаарал хандуулахад хүргээд байгаа юм. энэ их абялгийг авлигачидтай нь нийлж байгаад яаж хурдан цөлмөх вэ? гэсэн нэг марафон том гүрнүүдийн дунд явж байгаа юм. тэрнээс энэ авгай нэг их орилж чарлаад эмзэглээд байх юм байхгүй шүү, дээр нь Бутаны хаан энд ирж 10 хоног байх нь ч бас хаашаав дээ вахаха
Хариулах202.9.46.173
Өөрийгөө аль хэр гэж боддог сдуу юм бол
Хариулах202.9.46.134
Хуучин Цогоо мэт бага багш руу явсан дээрээ
Хариулах202.9.46.134
Бага ангийн багш нар луу гаа ккк
103.229.120.50
Өөрийгөө хичээ чиний дэргэд шал өөр л харагддаг шүү
Хариулах