“Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох нь” хурлыг англи хэл дээр зохион байгууллаа

Zuv.mn
2 цаг 8 минутын өмнө

Сурагчдад хууль, эрх зүйн мэдлэг олгох, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг танилцуулах зорилгоор “Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох нь” сэдэвт дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “ЗАГВАР ХУРАЛДААН”-ыг өнөөдөр /2026.04.15/ англи хэл дээр зохион байгууллаа. Арга хэмжээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо нээж үг хэлэв.

Сонгинохайрхан дүүргийн хувьд ерөнхий боловсролын 162-р сургууль орос хэлээр, 151 дүгээр сургууль Кембрижийн хөтөлбөрөөр англи хэл дээр хичээллэдэг онцлогтой. Тэгвэл өнөөдөр 151-р сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд загвар хуралдааныг англи хэлээр зохион байгууллаа.

Тус хуралдаанаар сурагчид орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг танин мэдэж, нийгэмд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, судалгаа шинжилгээ хийх, асуудлыг нотолгоо судалгаанд үндэслэн оновчтой илтгэх, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх чадвар эзэмшиж байгаагаараа онцлог юм.

Энэхүү хуралдаанд сурагчид иргэдийн Хурлын Төлөөлөгчийн зүгээс оролцож, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад сургуулиудын удирдлагууд, багш нар, эцэг эх, сурагчид болон хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо хэр байгааг судалж, уриалга гаргасан юм.

Сонгинохайрхан дүүрэг Хүүхэд хамгаалал 2026 аяныг хэрэгжүүлж буй бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд ИТХ дахь эмэгтэй Төлөөлөгчид оролцож хүүхдүүдтэй хамтарч ажиллалаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна