О.Оюунцэцэгийг цагдаагийн байгууллагаас залилангийн хэргээр шалгаж байна

Т.Отгонсувд
3 цаг 33 минутын өмнө

“OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг залилангийн хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Тодруулбал, О.Оюунцэцэг бусдыг гадаадад сурахад нь зуучилж өгнө хэмээн гэрээ хийж мөнгө авсан ч сургуульд нь зуучлаагүй, хойшлуулсаар байгаа аж. 

2024 оноос иргэдийн гомдол цагдаагийн байгууллагад ирж, түүнд итгэж залилуулсан хохирогчдын тоо болон залилсан мөнгөний хэмжээг тогтоохоор ажиллаж байна. 

Мөн О.Оюунцэцэг нь сургууль бариулсан компанийнхаа захирлыг луйвардаж, рецедив гэмт хэрэгтнүүдээр дарамтлуулан их хэмжээний хохирол учруулжээ. Уг хэргийн хохирогч Х.Хашбаяр манай сайтын редакцид холбогдож энэ талаар би баримттайгаар мэдээлсэн. 

“Лайт хаус хайбрид техноложи” ХХК-нийн хувьцаа эзэмшигч Х.Хашбаяр нь О.Оюунцэцэгтэй хамтран сургууль барих, сургууль барихад шаардлагатай санхүүжилтийг 50, 50 хувиар хувааж гарган ашиглалтад оруулах гэрээ байгуулсан аж. Гэсэн ч  О.Оюунцэцэг хөрөнгө оруулалтынхаа мөнгийг өгөхгүй, зардлын 10 хувьд л тэнцэх мөнгө гаргасан хэдий ч сургуулийн бүхий л ашиг, орлогыг ганцаараа авч, сургууль ашигласан цахилгаан, түрээсийн мөнгөө ч өгөлгүй өдийг хүрсэн байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна