Олон нийтийн цагдаа нарыг скүүтер, мопедод хяналт тавих чиглэлээр сургалтад хамрууллаа

Х.Есү
2026/04/17

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсгийн хуралдаан боллоо. 

May be an image of text

Энэхүү хуралдаанаар явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналтыг цагдаагийн албан хаагч болон олон нийтийн цагдаа нар хамтран ажиллах шийдвэр гаргасан билээ. Бага тойруу дотор 86 байршилд 185 алба хаагч хяналт тавьж ажиллана.

May be an image of one or more people and text

Тэгвэл дээрх олон нийтийн цагдаа нарыг замын хөдөлгөөний тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах, авто замын баруун талын хөвөөгөөр зорчихыг зөвлөх, ямар тохиолдолд скүүтер, мопедыг явган хүний замаас гаргах, 16 наснаас доош хүүхдүүдийг скүүтер, мопед унахгүй байхыг зөвлөх, шаардах зэрэг ажлын үүргийг танилцуулж, мэдээлэл өглөө.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.33
    2026/04/17

    Зөв шүү. Олон нийтийн ч юмуу сайн дурын ч юмуу цагдаа нар явган хүний замын зорчилтод өдөр бүр хяналт тавьж байхгүй бол явган хүний замаар скүүтер мопедтой яваад явган хүниыг дайрчих гээд л байна

    Хариулах