721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ

Х.Есү
2026/04/17

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 1 дүгээр улиралд авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 398 гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явууллаа.

Хяналт шалгалтаар 59 гомдол, мэдээлэлд зөрчил тогтоогдсон бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомж зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэж, зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулах чиглэлээр 45 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хяналт шалгалтаар авлигын гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг илрүүлэн Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Тухайлбал, Зээлийн батлан даалтын сангийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явуулахад нэр бүхий албан тушаалтнууд нь “Э” компанид зээлийн батлан даалт гаргахдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.1, 7.1.3-д заасныг зөрчсөн, түүнчлэн хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул 1 албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, 2 албан тушаалтныг албан тушаал бууруулах, 1 албан тушаалтанд албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах хариуцлага хүлээлгэв.

“Цемент шохой” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох мэдээллийг хянан шалгаж, санхүүгийн зөрчил болон дээд боловсролын хуурамч баримт бичиг ашигласан нөхцөл байдлыг тогтоон, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар холбогдох байгууллага, нэгжид шилжүүлэн, албан тушаалын сонгон шалгаруулалтыг тухай бүр хууль журмын дагуу зохион байгуулах талаар “Эрдэнэс Монгол” ХХК-д мэдэгдэв.

Иргэн “А” нь нас барсан аавынхаа тэтгэврийн мөнгийг үргэлжлүүлэн авч байгаа талаарх мэдээллийг хянан шалгахад тэтгэвэр авагч иргэн нас барсан тохиолдолд түүний нас барсан бүртгэлийн талаарх мэдээлэл тухайн цаг үедээ нийгмийн даатгалын байгууллагад бүртгэгдэхгүй, улсын бүртгэлийн болон нийгмийн даатгалын байгууллага хоорондын цахим сангийн мэдээлэл солилцоо хангалтгүй, нас барагчийн талаарх бүртгэл мэдээлэлд тухай бүрт нь шинэчлэл хийдэггүйн улмаас тоо бүртгэлийн зөрүү үүссэн, тухайн асуудлыг зохицуулсан хэм хэмжээний акт батлагдаж, мөрдөгдөөгүй байгаа зэргээс шалтгаалан нас барсан иргэний тэтгэвэр хууль бусаар үргэлжлэн олгогдож, улмаар нийгмийн даатгалын санд бодит хохирол учирсан нөхцөл байдал тогтоогджээ.

Түүнчлэн хяналт шалгалтын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023-2025 онд нас барсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн олголтод хийсэн шалгалтын дүнг 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар хянан үзэхэд нийт 721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоноос 380 хүнтэй холбоотой 1,8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт тогтоон, 233 хүнд холбогдох 1,1 тэрбум төгрөгийг бүрэн болон хэсэгчлэн барагдуулж, тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэн, одоогоор 341 хүнд хамаарах 758.9 сая төгрөгийг нөхөн төлөх хариуцагчийг тодруулахаар ажиллаж байна.



Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.139
    2026/04/19

    Ульян буртгл, Нийгмийн даатгалын ажилтнууд хуйвалдан ингэж Гэмт хэрэг уйлдэж ирж дээ. Тэгэхээс талийгчдын Ариг гэрийэхэнд ийм боломж бхгуй. Дээрх 2 бгууллагынханыг цэгцлээч

    Хариулах
  • 37.48.28.98
    2026/04/18

    Banknaas zeel avsang shalgaval bur duus2. Dalain us bagadmaar tiim too garna doo. Mongoliin tur hulgaichidiin tur bilee gj. Mongoloo tsulumsun ulun buusnuud turiig samarch bn doo.

    Хариулах
  • 202.55.188.89
    2026/04/17

    АН ын Эрдэнэд хариуцлага тооцоогүй явснаас ингэж болдог юм байна гээд ийм ажил хийж дээ

    Хариулах
    • 66.181.181.113
      2026/04/17

      Битгий тэнэгтэач

  • 103.212.117.100
    2026/04/17

    Цахим сүлжээ хөгжөөд байхад ямар сонин хариуцлагагүй юм бэ. Улсын бүртгэлээс нас барсан хүний мэдээлэл НДын газруудад хасалт хийсэн тухай бүр ирдэг тийм байж болдоггүй юм уу. Юм хөгжөөд л бна. Ийм сонин юм гараад байдаг .Праграм шинэчлэлээ хийж, хяналт сайн баймаар юм . Тухайн иргэн ч гэсэн н/б -н хүн дээр тэт орж ирээд байхад НДын газар н ь очоод хэлж, хасуулж болдоггүй юм байх даа. Хэзээ нэгэн цагт бөөн өр төлбөрт орно гэж боддоггүй юм байхдаа. Лут юм аа.Бурхан минь .

    Хариулах
  • 202.126.90.169
    2026/04/17

    Ажлаас нт шууд халаач!

    Хариулах
  • 66.181.161.92
    2026/04/17

    Хортой нөхцөлд орох боломжгүй мөртлөө хортой нөхцлөөр тэтгэвэрт гарчихсан гаргачихсан байх жишээний луйвар зөндөө.Танил тал ар өврийн хаалга сайтай бол юу ч лхийж болдог цөвүүн цаг болсон шүү дээ.Шудрага үнэн хаалгаар гарсаан худал хуурмаг хойморт залардаг болоод удаж байгаа шүү дээ

    Хариулах
  • 203.91.115.38
    2026/04/17

    Ийм хулгайчуудтай улс яаж хөгжих билээ дээ лалруудаар бүр ногдуулаад дахин төлүүлэх хэрэгтэй

    Хариулах
    • 202.55.188.113
      2026/04/17

      Ямар аймшигтай хулгайч нар вэ? Цаазаар авах ял бнашдээ муу бузрууд. Миний талийгаач ээжийн тэтгэврийг ч гэсэн авсан байхдаа. Тэр хүмүүсийг нийтэт ил болгож мэдээлэх хэрэгтэй.. Өөрсдийнх нь аав ээж амьд байдаг бол яасан их гутарч байгаа бол?.

  • 203.91.115.38
    2026/04/17

    Аягүй бол манай талийгаач босж ирээд бас гарын үсгээ зурсан л байгаа даа аймаар

    Хариулах
  • 66.181.183.101
    2026/04/17

    Тэтгэвэр авагч нас барахаар нь НДГ-т автоматаар хасалт хийдэг сиситем байдаггүй юм байх а. Энэ хүмүүсийн залилж авсан мөнгий нь нугалж төлүүлэх хэрэгтэй

    Хариулах
    • 103.26.195.249
      2026/04/17

      Уг нь нас барсаны гэрчилгээг улсын бүртгэлээс аваад нийгмийн даатгал дээр очоод хасуулдаг ш дээ

  • 66.181.183.101
    2026/04/17

    НДГ-ын байцаагч нар ажлаа хийхгүй байна. Эсвэл авилга аваад хүний тэтгэврийг өндөр тогтоож өгнө, эсвэл үхсэн хүний мэдээллийг хянахгүй байна

    Хариулах
  • 103.212.118.28
    2026/04/17

    Тэтгэвэр өвлөгдөж будилаан л тарина гээд байсан шүү. Үхэж барагдах биш дээ өндөр настангууд хүмүүсийн шунал заль барагдах биш хүмүүжилгүй өлөн гарууд бусармаг зүйл хийж л байдаг ш дээ. Хуулийн л цоорхой. Гаж тогтолцоог яалтай.... Эрх мэдэлтэнүүл нь бусармаг юм хулгай залилан хийж иргэд уруу татаад байх юм бна ш дээ.

    Хариулах
  • 138.252.29.43
    2026/04/17

    Одоо тэр тэтгэвэр өвлүүлэх гэдэг тэнэг юмаа болих хэрэгтэй.

    Хариулах
    • 103.229.121.111
      2026/04/17

      Зөв юм хиихээр иим эргүү нар байгаад байх юм