Б.Ган-Очир: Улаанбаатар хот бол авлига хулгайгаар дүүрсэн дарга нарын хот болсон

Х.Есү
1 цаг 54 минутын өмнө

Нийслэлийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир: “Улаанбаатар хот бол авлига хулгайгаар дүүрсэн дарга нарын хот болсон. Дэлхийн хотууд иргэдийнхээ төлөө оршдог бол манай хот дарга нарын төлөө л оршиж байгаа том жишээ байна.

Х.Нямбаатар дарга бол сонгуульд ялалтын төлөө амьдардаг газар байсан юм билээ. Сонгинхайрхан дүүргийн дугаар хорооны иргэн та сүүлийн хэд хэдэн удаагийн сонгуулиар Х.Нямбаатарыг хэдэн удаа сонгосон бэ. Яг таны гудманд таны амьдрал яаж өөрчлөгдсөн юм. Өргөөд өргөөд дийлддэггүй усны шар сав, түрээд түрээд дийлддэггүй түрдэг тэрэг, сүүдэрт нь суух мод таригдаагүй, худгаас явахад нь амрах сандал байхгүй. Үүнийг хүмүүнлэг хот гэхгүй ээ.

Манай Улаанбаатар хот есдүгээр сарын нэгэн болохоор орон нутгаас ирсэн оюутнуудын байрны түрээсээр босдог хот юм уу, 12 дугаар сард шинэ жил тэмдэглэдэг аннас тахианы хот юм уу, үгүй бол март, шинэ жил, оргилуун дарсны бизнесийн хот юм уу. Улаанбаатар хотын эдийн засаг, иргэдийн ахуйн амжиргааны онцлог яг юу юм бэ.

Нийслэлийн АН-ын даргын зөвлөх Ц.Түмэнбаяр: Туулын хурдны замын асуудал дээр АН ямагт иргэний нийгмийн байгууллагуудын байр суурийг дэмжинэ. Туулын хурдны замын төсөл яг өнөөдрийн байдлаар 300 орчим тэрбум төгрөрөөг төсөвт өртөг нь өсөх нөхцөл бүрдсэн байна.

Энэ бол зөвхөн Х.Нямбаатар даргын мөнгө биш, Монголын ард түмний мөнгө. Ийм их мөнгөөр дураараа тоглож, гараа угааж болохгүй" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна