АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг сунгана гэдэгтээ итгэлгүй байна гэж мэдэгджээ. Тиймээс хэлэлцээрийг эцэслэн баталтал зэвсэгт хүчнээ Ормузын хоолойгоос гаргахгүй байхаар шийдсэн байна.
Түүний Тегерантай байгуулсан 14 хоног гал зогсоох хэлэлцээр маргааш дуусах юм.
Вашингтоны төлөөлөгчид хэлэлцээрийг сунгах болон энхийн гэрээг хэлэлцэхээр Пакистан руу ниссэн бөгөөд гал зогсоох хэлэлцээрийг сунгах эсэх нь өнөөдөр болох уулзалтаас шууд шалтгаалах юм. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Стив Уиткофф болон Д.Трампын хүргэн Жаред Кушнер нар багтжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна