Л.Оюун-Эрдэнэд холбогдох дөрвөн хэргийг шалгаж байна

Zuv.mn
1 цаг 36 минутын өмнө

Прокурорын байгууллагаас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд холбогдуулан эрүүгийн дөрвөн хэрэгт хэрэг бүртгэл нээн, шалгаж байгаа аж. Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Гансүлд хэвлэлд энэ талаар мэдээлжээ.

"Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа асуудал хэрэг баримтыг шалгах, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийгдээд явж байаа. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан хэд хэдэн иргэдээс гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл ирүүлсэн. Улмаар гомдол мэдээлэл тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.12.1 дэх хэсэгт заасан "Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах", 18.6.1 дэх хэсэгт заасан "Мөнгө угаах" хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцын байдлыг дэлгэрэнгүй өгөх боломжгүй" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Прокурорын байгууллага Л.Оюун-Эрдэнээс гадна төрсөн ах Б.Баатарт мөн эрүүгийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна