Л.Энх-Амгалан: Ирэх сараас багш нарын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас нь бодно

Zuv.mn
2 цаг 2 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Гурван сар үргэлжилсэн багш нарын цалингийн асуудлыг шийдлээ. Ирэх сарын 1-нээс эхлээд багш нар цалин хөлс дээрээ авдаг нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа бодуулж авдаг болно. Өмнөх сайдын үед хийсэн цалингийн нэмэгдлээс болж цалингийн тогтолцоо эвдэрсэн байсан. Үүнийг заслаа.

Эх үүсвэрийг нь төсвийн тодотголоор шийднэ. Энэ жил эхлэх хөрөнгө оруулалтуудаа хойшлуулж байна. Эндээс 100 тэрбум төгрөг гарч ирнэ. Үр дүнгүй байгаа төслүүдээ царцаана. Гэх мэтээр аргална. Х.Нямбаатар даргатай уулзаж нийслэлд хамгийн олон жил баригдаж байгаа, багш нарынхаа асуудлыг шийдээгүй цэцэрлэгүүдийг ярина.  Орон тооны цомхотгол хийхгүй. Эрүүл мэнд, боловсролын салбарт цомхотгол хийхгүй гэж Ерөнхий сайд хэлсэн.     

Хүүхэд бүрийг компьютержүүлэх аяныг энэ жилээс эхлүүлнэ. Энэ жил 100,000, ирэх жил 100,000, тэрний дараа жил 100,000 гэх мэтээр хэрэгжинэ. Одоо 20 хүүхдийн дунд нэг компьютертэй байгааг хор хүүхдийн нэг нь компьютертэй болгох шинэчлэл рүү явна” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна