Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Төрийн үйлчилгээг цахимжуулах ажил салбар бүрт хийгдэж байна. Үүний нэг нь Улсын бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, мэдээллийн сан, өгөгдөл боловсруулалт, шийдвэр гаргалтыг нэгмөр эцэслэн шийдвэрлэх чиглэлд хийгдэх шинэчлэл.
Улсын бүртгэлийн байгууллага өнөөдөр есөн төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэл, газар, барьцаалбар, барьцааны гэрээ гэх мэт. Энэ үйлчилгээнүүдийг авахын тулд иргэн багадаа гурав, дээшээ таван удаа биечлэн очих шаардлагатай болдог. Тэр хэрээр цаг хугацаагаа алддаг. Өнгөрсөн жил улсын бүртгэл 1.2 сая бүртгэл хийгдсэн. Давхардсан тоогоор авч үзвэл таван сая хүрч байгаа. Энэ таван сая үйлчилгээний ард барьцааны 153,000 гэрээ хийгдсэн. Барцаанаас чөлөөлөх 111, 442 гэрээ, нийт 265 мянган гэрээ бүртгүүлжээ. Энэ нь нь бүртгэлийн байгууллагын нийт үйл ажиллагааны 55 хувийг эзэлж байгаа.
Тиймээс бид энэ чирэгдлийг багасгахын тулд төр дамжуулагч биш, өөрт байгааг өгөгдлийг боловсруулж, шийдвэр гаргадаг болёе гэж байгаа юм.
Өнөөдөр үл хөдлөх хөрөнгөө барьцаалъя гэвэл иргэн зургаан шат дамжлагаа дамжиж байгаа. Энийг бид нэг болгоё гэж байгаа юм.
Бүртгэл, барьцаалбарын гэрээ, шийдвэр гаргалт гэх мэт процессыг байхгүй буюу иргэн биеэр очих шаардлагагүй болгоно гэсэн үг. Энэ ажлаа энэ оны гуравдугаар улирал гэхэд үр дүн гаргах зорилт тавьж байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна