Э.Бат-Амгалан: Х.Нямбаатартай муудалцаад байсан юм байхгүй

Х.Есү
1 цаг 38 минутын өмнө

Барилга хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Нийслэлийн намын хорооны хурлаад даргын асуудал ерөөсөө яригдахгүй. Туулын хурдны зам дээр би анхнаасаа нэг л байр суурььай байгаа. Туулын хурдны зам өөрөө туул гол дээгүүр явж байгаа нь асуудал болоод байгаа болохоос биш зам бариулахгүй гэдэг нь нэг их асуудал болоод байгаа юм биш.

Туулын хурдны замыг эсэргүүцэж байгаа жагсаал бол органик. Гэтэл Х.Нямбаатар маань улстөржөөд байна гэсэн хариултыг өгч байна лээ. Х.Нямбаатар надтай нэгдүгээр сараас хойш холбогдоогүй. Х.Нямбаатартай муудалцаад байсан юм байхгүй. Х.Нямбаатар рийл постер тавьж эхэлсэн. Түүнийг нь би хүлээцтэй хараад л байгаа. Эр хүнд эргэж уулзах нүүр байх ёстой шүү дээ. Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихгүй.

“Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчидтэй уулзсан. Энэ асуудал надад хамаагүй. АТГ-аас намайг дуудаж шалгаж байгаа асуудал байхгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна