“Бодь Даатгал” ХК Даатгагчийн баталгааг цахимаар хялбар авах боломжийг бүрдүүллээ

Х.Есү
1 цаг 50 минутын өмнө

“Бодь Даатгал” ХК даатгагчийн баталгааны үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, харилцагчид салбар нэгжид очих шаардлагагүйгээр онлайнаар авах боломжийг нэвтрүүлжээ.

Даатгагчийн баталгаа нь банкны баталгаатай адил үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн барьцаа хөрөнгө, мөнгөн эх үүсвэрийн дарамтыг бууруулж, эргэлтийн хөрөнгийг илүү чөлөөтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлдгээрээ онцлогтой санхүүгийн бүтээгдэхүүнд тооцогддог.

Сүүлийн жилүүдэд уг бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгдэж байна. 2024 онд 5 даатгалын компани нийт 22.5 тэрбум төгрөгийн 336 баталгаа гаргасан бол 2025 онд энэ үзүүлэлт 10 компанийн хэмжээнд 611.8 тэрбум төгрөг, 1,299 баталгаанд хүрч өссөн үзүүлэлттэй байна. Харин 2026 оны байдлаар “Бодь Даатгал” ХК дангаар 9.6 тэрбум төгрөгийн даатгагчийн баталгааг харилцагчдадаа олгоод байгаа юм.

Тус компани даатгагчийн баталгааг тендерийн, гүйцэтгэлийн, урьдчилгаа төлбөрийн болон чанарын гэсэн дөрвөн төрлөөр олгож байна. Эдгээр нь тендерт оролцохоос эхлээд гэрээний хэрэгжилт, ажлын чанарын баталгаажуулалт хүртэлх бизнесийн бүхий л үе шатанд санхүүгийн итгэлцлийг хангах зорилготой.

Онлайн үйлчилгээ нэвтэрснээр харилцагчид цаг хугацаа хэмнэх, үйлчилгээ авах процессыг хялбаршуулах, санхүүгийн шийдвэрээ илүү хурдан гаргах боломж бүрдэж буйг салбарынхан онцолж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:75054800

Вэбсайт: bodi-insurance.com

                                                                 Ухаалаг технологи, ухаалаг хамгаалалт



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна