Энэ оны хоёрдугаар сарын 10-ны шөнө Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсын хилээр мансууруулах төрлийн бодис хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо.
Тодруулбал Монгол Улсын гурван иргэн бүлэглэн ашиг олох зорилгоор сэтгэцэт нөлөөт 628.8грамм бодисыг нуун далдлах замаар нэвтрүүлсэн гэмт үйлдлийг илрүүлж, холбогдох этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7-р зүйлд мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ хэмээ заасан байдаг.
Иймд иргэд та бүхэн олон улсын нислэг болон карго тээврээр бусдын дайвар ачаа тээш, битүүмжилсэн эд зүйлсийг авахдаа сайтар шалгах, шаардлагатай бол татгалзахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна