Монгол Улс Казахстаны Атыраугийн ачааны вагоны үйлдвэрээс Монголд ойролцоогоор 6.7 сая ам.долларын үнэтэй төмөр замын вагон худалдаж авахаар болжээ. Казахстаны Олон улсын худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Мурат Каримсаков ингэж мэдэгдсэн байна.
М.Каримсаков "Өнөөдөр Атыраугийн ачааны вагон үйлдвэрлэх үйлдвэрээс төмөр замын вагон худалдаж авах гэрээнд гарын үсэг зурна. Нийлүүлэлтийн хэмжээ 6.7 сая ам.доллар орчим байна. Цаашид нийлүүлэлтийн хэмжээ өснө гэж бодож байна" гэж ярьсан байна.
Монгол Улс Казахстанаас цахилгаан бараа, хүнсний бүтээгдэхүүн, металлургийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, тамхи, барилгын материал, үр тариа худалдан авч, төмс хүнсний ногоо, арьс ширэн бүтээгдэхүүн нийлүүлдэг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна