С.Зулпхар: Тэтгэврийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү болчихвол том зөрчил үүснэ

Zuv.mn
3 цаг 2 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Зулпхар ахмадуудын тэтгэврийн хэмжээг 1.5 сая болгох талаар манай сайтын сурвалжлагчид байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Ахмадуудын тэтгэврийг 1.5 сая болгох боломж байхгүй. НДС ийм ачааллыг дийлэхгүй. Хэн нэгэн хүслээ гээд нэмэх боломжгүй. Тэтгэврийн доод хэмжээг амьжиргааны баталгаажих доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулдаг. Одоо цалингийн доод хэмжээ бол 792 мянган төгрөг байгаа шүү дээ. Тэтгэврийн доод хэмжээ үүнийг давах ямар ч боломжгүй. Хэрвээ давбал том зөрчил үүснэ. Тэтгэвэр нэмэх асуудлыг эрх бүхий субъект нь хэлэлцээд нэмж болно, гэхдээ 1.5 саяд бол яагаад ч хүрэхгүй.

Мэдээж бид ахмадуудаа хайрлалгүй л яах вэ. Амьжиргааг нь сайжруулахын тулд холбогдох хуулийн зохицуулалтуудыг хийлгүй л яах вэ. Гэхдээ сан чинь өөрөө даахгүй гэдгийг хаа, хаанаа ойлгож мэдэж яримаар байна” гэлээ.   








Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна