Оюутолгойн хэлэлцээрийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр "УИХ-аас тогтоол гарсан. Үүний өмнө ч 2021 онд 103-р тогтоол гэж гарсан юм. Тэр тогтоолоор Оюутолгойг дахиж зээлээр санхүүжилт хийхгүй байх шийдвэр гарсан. Нөгөөх нь Дубайн гэрээг хүчингүй болгосон. Одоо Оюутолгойн зээлийн хүүд өдөр бүр 13-15 тэрбум төгрөг төлж байна гэж яриад байна шүү дээ. Тэгвэл үүнийг зогсоо гэдэг шийдвэрийг 2021 онд УИХ гаргасан. Тэгэхээр энэ тогтоол хэрэгжихгүй яваад байна шүү дээ.
Өнөөдөр Оюутолгойн ашиг хоёр дахин нэмэгдсэн байна. Асар их баялгаа зүгээр ачуулаад байхад монголчууд ерөөсөө тоохгүй юм. Ингээд байхаар чинь биднийг луйвардахгүй яах юм бэ.
Энийг зарсан хулгайч нь өнөөдөр Ардчилсан намын тэргүүн болох гээд явж байна шүү дээ. Гэтэл үүний төлөө дуугарсан хүмүүсийг эхнээс цэвэрлэчихсэн. Би үлдчихээд яриад зогсож байна.
Ерөнхий сайд Н.Учралтай би орж уулзсан. Энэ асуудал дээр тодорхой ахиц дэвшил гарна гэсэн. Би хүлээж байна.
2021 онд УИХ-аас Оюутолгойг нэмэлт зээл авч болохгүй гэж тогтоол гаргачихаад байхад тэр үеэс хойш дахиад 7 тэрбум долларын зээл авчихсан байна. Бид зүгээр л зээл төлдөг тал нь болчихлоо" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.226
Ингээд Оюутолгой борлуулалтын оргил үе 2026-2030 хүртэл хамгийн өндөр борлуулалтай жилүүд түүнээс цааш баялгын цөм дуусаж орлого огцом буурах болноо Монголчууд 2037 оноос Оюутолгой ордоос ноогдол ашиг авах тэр нойтон сэрүүн зүдээ одоо болиоо одоо нэг бол зогсоо нэг бол Монголд ашигтайгаар эргүүлэх за энэ ч дээ үгүй л байх даа Зөвхөн Оюутолгойгоос л багш эмч настан хөгжилийн бэрхшээлтэй иргэн гэлтгүй цогцоор шийдчих асуудал ингээд даший шоо гадны хөрөнгө оруулалт чинь Монголчуудын амьдралыг аврахгүй ээ гэдгийг Оюутолгой баталлаа
Хариулах183.177.99.226
Монголын төр буюу АН МАН хоёр гүзээрүүгээ хөлөө жиилцэж байх хойгуур чоно борооноор гэгчээр Рио Тинтоо Оюутолгой ордоос 2024 онд 2,1 тэрбум ам доллар харин 2025 онд хоёр дахин буюу 4,9 тэрбум ам долларын борлуулалт хийсэн байна үүнээс Монгол улс 254 сая доллар оногдож байна Оюутолгой ордоос нийт борлуулалтын орлогоос 90 хувь нь Рио Тинтоо Монгол улс 10 хувь гээд бод Монгол улс өдөрт 13,0 тэрбум төгрөг буюу жилд 1,3 тэрбум ам долларын өр төлж байна Үнэхээр харамсмаар Рио Тинтоо манай баялгааас 90 хувийн цэвэр ашиг хүртэж байна ш дээ Манайхны яриад байгаа эмч багш өндөр настны тэтгэвэр битгий хэл боломжоо бүрэн алдасан байна шүү дээ Энэ чинь л үндэстэн дамнасан боолын мөлжилөг шүү дээ Монголчуудаа та бүхэнд нэгийг бодогдуулах биз
Хариулах103.10.23.128
Эх орноо гэсэн хүнийг харлуулж боорлох цөвүүн цаг Даваасүрэн гишүүн браво
Хариулах66.181.161.239
mongolchuud bid bosokh tsagan bolson zamiin khaakh kheregtee rio tintog khooj gargiii
Хариулах178.174.229.45
BALIN HAMARTAI PISDAA CHAMAIG BODVOL TOM ULSTURCH SHUU LUIVARCHINGIIN ZAMAAR L ORSON BOLOHOOS
Хариулах202.179.15.130
Эхлээд өөрөө 10 хувиа болих хэрэгтэй
Хариулах183.177.99.226
Өнөөдөр Монголчууд Оюутолгойг ос 10 хувиа аваад 90 хувиаа дээрэмдүүлэх үү аан жишээн нь иргэд Дулмаа цалингийхаа 10 хувийг аваад 90 хувийг нь Татварт өгөхүү тэй яг л адилхан л ЖДҮ эрхэлдэг хүн ашгийхаа 10 хувийг аваад 90 хувийг Татварын байцаагчид хураалгах уу тай адил жишиг
202.179.15.130
10 хувь юу гээд л
Хариулах