Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна.
Яллагдагч М.Батчулуун нь 1977 оны дөрөвдүгээр сарын 23-нд Ховд аймагт төрсөн. 49 настай. Бүрэн дунд боловсролтой.
Тэрбээр өмнө нь Орхон аймгийн Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны дөрөвдүгээр сарын 23-нд хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэргээр шүүгдсэн ч эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан байна.
Дараагаар нь Орхон аймгийн Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны есдүгээр сарын 21-нд хүнийг алах гэмт хэргээр шүүгдсэн ч ял эдлээгүй 3 жилийн хугацаагаар СЭМҮТ-д эмчлүүлж байжээ.
Түүнийг шүүх эмнэлгээс хэрэг хүлээх чадвартай хэмээн үзсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна