Д.Цолмон: Хуримтлалын санд нэг иргэнд 306 мянган төгрөг ногдох хэмжээний хөрөнгө хуримтлагдаад байна

Zuv.mn
32 минутын өмнө

ЗГХЭГ-ын дад дарга Д.Цолмон мэдээлэл өглөө.

Тэрбээр “УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолд 16 ордыг Стратегийн ангилалд оруулсан. Эдгээр 16 ордоос долоон ордод нь төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдсон. Үлдсэн найман ордод төрийн хувь эзэмшил тогтоогдоогүй. Хувийн хэвшил үйл ажиллагаа явуулж байна.

Ингээд 25 ААН-тэй хэлэлцээр хийх шаардлага үүссэн. Эдгээр 25 ААН-ээс 11 нь үйл ажиллагаа явуулаагүй, 14 нь үйл ажиллагаа явуулж байгаа байдалтай байна. Ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд дээрх ААН-үүдтэй хийх хэлэлцээрт бэлтгэх, санхүүгийн загвараа тодорхойлох зорилгоор баримтуудыг шаардаж, татаж авч шалгаж байгаа.  

Эдгээр 11 ААН-үүдээс дөрөвтэй нь төрийн хувь эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байхаар тохирч, өгөөжийн 60 хувь нь ард түмэнд ногдох ёстой гэдэг зарчим дээр тохирсон. Эдгээр ААН нь “Энержи Реусурс”, “Хангад эксплорейшн”, “Өсөх зоос”, “Ачит ихт”. Бусад ААН-ийн тухайд ТЭЗҮ шинэчлэгдээгүй гэх зэрэг шалгаанууд гарсан.

Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Стратегийн ордоос иргэдэд хүртээх өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой эрх зүйн орчин бүрэлдүүлэх зорилгоор бие даасан хуулийн төсөл боловсруулах чиглэл өгсөн” гэлээ.

Мөн “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрөлд ногдох нөөцийн өгөөжийн 53 хувь нь ард түмэнд ногдох тохироо хийх чиглэлтэй байгаа гэлээ.   

Хуримтлалын санд 1.4 их наяд төгрөг байгаа бөгөөд нэг иргэнд 306 мянган төгрөг байна. 2026 оны сүүлээр 500,000 төгрөгт хүрэх төлөв байна” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна