Ж.Энхбаяр: Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулж, геологи хайгуулын ажилд анхаарна

Zuv.mn
31 минутын өмнө

Эдийн засаг хөгжлийн яамнаас энэ он болон ирэх оны эдийн засгийн өсөлтийн талаар мэдээлэл хийж байна.

Салбарын сайд Ж.Энхбаяр үзүүлэлт, төлөв байдлыг нэгбүрчлэн танилцуулсан. Гадаадын хөрөнгө оруулалтын тал дээр тэрбээр “Монгол Улсад бүртгэлтэй нийт 236 мянган ААН байгаагийн 10,000 нь ГХО-тай ААН байгаа. Үүний 4,000 нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ 4000 ААН нийлээд татварын орлогын 24 хувь, цалингийн сангийн 16 хувь, НДШ-ийн 18 хувийг дангаараа бүрдүүлж байна. Гадаад хөрөнгө оруулалт эдийн засагт ямар чухал нөлөөтэй вэ гэдгийг энэ тоонууд харуулах байх. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтын орчин нэлээд муудсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс эн тал дээр анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага байна” гэлээ.

Мөн “Уул уурхайн салбарын өсөлтийн хурдац буурах төлөв гарсан. Нүүрсний олборлолт экспорт тогтвортой, Оюутолгойн зэсийн олборлолт нэмэгдэх ч алтны агууламж огцом буурах үр дүн хүлээгдэж байгаатай холбоотойгоор, нөгөө талаар, уул уурхайн салбарын зарддалд том байр суурь эзэлдэг шатах тослох материалын үнэ 15-20 хувь өсөж, ашигт ажиллагааны түвшин буурах төлөвтэй байгаа нь өсөлтийн хурдац буурах төлөв гарсан. Гэхдээ хайгуул олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана. Монгол Улс 30 жил өмнө нь олж нээсэн ордуудыг ашиглаж явсан. Одоо шинэ нөөц илрүүлэхэд онцгой анхаарах шаардлага үүссэн” гэв.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна