Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна

Х.Есү
50 минутын өмнө

Хүмүүнлэгийн өдрийг Олон улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 

No description available.

Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг "Монголын Хүмүүнлэгийн өдөр" болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын Улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн юм.

Энэхүү өдрийг Өнөр цогцолбор сургууль дээр Сонгинохайрхан дүүргийн үе үеийн улаан загалмайн идэвхтэн, гишүүд, хүүхэд залуус тэмдэглэн өнгөрүүллээ. 

No description available.

Энэ үеэр ажил үйлсээрээ манлайлсан онцгой байдлын алба хаагчид, улаан загалмайн гишүүдийг шагнаж урамшууллаа. Мөн дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо улаан загалмайн хорооны гишүүнээр элсэн орлоо. Түүнчлэн Шинээр элссэн улаан загалмайн гишүүн хүүхдүүд үнэмлэх, бүчээ гардан авч тангараг өргөлөө.

No description available.

Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Сонгинохайрхан дүүргийн зөвлөлөөс гамшиг, хүмүүнлэгийн танхимыг тохижуулж буй бөгөөд Өнөр цогцолбор сургуульд тус танхимыг байгуулна гэдгийг СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо онцлон хэлэв. Уг танхим бий болсноор сурагчид болон сургуулийн багш, ажилчид аюул гамшгийн үед анхны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх чадварт суралцах, хүмүүнлэгийн боловсролыг олж авах, сайн дурын ажил зохион байгуулах, хүмүүнлэгийн  үнэт чанарыг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой. Цаашид дүүргийн сургуулиудад хүмүүнлэгийн танхимыг шат дараатай тохижуулахаар төлөвлөөд байна.

No description available.

Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэдээ талархал илэрхийлж хүмүүнлэгийн үйлсэд нь улам их амжилтыг ерөөе.

No description available.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна