З.Мэндсайхан: Гадаад зээлийг өр зээл гэж ярихаас илүүтэйгээр хөрөнгө оруулагч гэж ойлгох ёстой

Х.Есү
2026/05/08

Сангийн сайд З.Мэндсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Эрдэнэбүрэнгийн УЦС, Нефт боловсруулах үйлдвэрийн төслийн зээлийг ашиглах хуулийг дахин оруулж ирнэ.

Уг нь гадаад зээлээр ямар төсөл хэрэгжүүлж болохыг УИХ өөрсдөө шийдэж байгаа. Буруу, зөрүү ойлголт өгөөд байна.

Гадаад зээлийг аваад, урсгал санхүүжилтийг санхүүжүүлдэг, цалин тэтгэврийг тавьдаг асуудал байхгүй. Гадаад зээлийг өр зээл гэж ярихаас илүүтэйгээр хөрөнгө оруулагч гэж ойлгох ёстой.

Ер нь бид нар эдийн засгийн хүндрэлтэй үед иргэд ААН-ээ дэмжих, ажлын байрыг хадгадах чиглэлд илүү анхаарч байгаа. 1,6 их наяд төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд олгох уу эсвэл ажлын байрыг хадгалж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг дэмжих үү гэдэг бодлого байгаа. НӨАТ-ын татвар бол манай төсвийн гол орлогуудын нэг. Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 792.000 төгрөг хүртэл цалингийн орлогын татварыг 100% чөлөөлнө" гэлээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.61
    2026/05/09

    Ээ ийм ч Сангийн сайд байх гэж. Төсвийн алдагдлыг нөхөх гэж зээл авдаг. Тэр зээлээ хөрөнгө оруулалт, олгосон олон улсын санхүүгийн байгууллагаа хөрөнгө оруулагч гэх үү тэгээд..

    Хариулах
  • 66.181.187.132
    2026/05/08

    УИХ ын 126 г яана даа. УИХ ын гишүүд төрийн ажилд саад болох юм.

    Хариулах
  • 202.55.186.137
    2026/05/08

    Энэ халтарын мэдлэг чадвар хүрэх үү? Бас л увайгүй амитан ш дээ. Мэднэ ээ мэднэ. ккк

    Хариулах