О.Номинчимэг: Утаа, түгжрэлийг шийдэх Сэлбэ дэд төв цааш үргэлжлэх ёстой

Т.Отгонсувд
1 цаг 8 минутын өмнө

Гадаад зээллэгийн ашиглалат, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өнөөдөр УИХ-ын чуулганд санал хураалтаар унасан. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр "Гадаад зээллэгийн ашиглалат, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газар дахин яаралтайгаар оруулж ирээсэй гэж бодож байна. Энэ төслүүд бол төсвийн хөрөнгөөр гэхээс илүү гадаад зээлээр барьж, байгуулж байгаа. Гэтэл манайх баахан зээл авчхаад ашиглалтаа хийж чадахгүй хойшлоод байна. 

Ач тустай бүтээн байгуулалтын төслүүд хойшлох тусмаа зардлын тооцоолол ихэснэ. Эргээд олох орлого нь буурчихдаг. 

Энэ том төслүүдээ гацаанаас нь гаргаад цааш нь явуулчих нь эдийн засгийн ач холбодогдлын хувьд өндөр гэж харж байгаа. 

Сэлбэ дэд төв бол Нийслэлийн бондоор хийгдэж байгаа төсөл. Энэ төсөл бол утаа, түгжрэлийг шийдэх маш чухал төсөл. Асуудал шийдэх төслөө зогсоочхоод хэлэх үггүй болох вий. Үр дүнд нь иргэд л хохирно. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлыг шийдэхийн тулд цаашаа үргэлжлэх, хийгдэх ёстой төсөл шүү дээ" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна