Германы БХЯ цэргийн албаны анкет бөглөөгүй залуусыг 250 маркаар торгоно

Zuv.mn
56 минутын өмнө

Германы Батлан хамгаалах яам гаргасан журмынхаа хэрэгжилтийг хангуулах зорилгоор цэргийн албаны анкет бөглөж илгээгээгүй 18-аас дээш насны залуусыг 250 еврогоор торгохоор болжээ.

Тус улсын БХЯ энэ оны эхээр 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй залуусыг өөрийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, цэргийн алба сайн дураараа хаах талаар бодож байсан эсэх зэрэг асуулт бүхий анкет бөглөх ёстой гэсэн журам гаргасан бөгөөд үүнд 206 мянган залуус хамрагдана гэсэн тооцоотой байжээ. Гэвч хэрэгжилт удаашралтай байгаа тул биелүүлээгүй этгээдэд ийнхүү мөнгөн хэлбэрээр хариуцлага тооцох арга бодож олсон байна.

 Үүний өмнө Бавар мужийн Ерөнхий сайд, Христийн ардчилсан намын дарга Маркус Зедер Герман улс цэргийн алба заавал хаах журмыг нэн даруй нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна