Монгол Улс уул уурхайгаас хамааралтай байдлаараа Ардчилсан Конго, Малигийн дараа бичигдэж байна

Zuv.mn
1 цаг 12 минутын өмнө

-Олон улсын индекс Монголд “Эдийн засгаа солонгоруулна” гэх үлгэр үргэлжилж байгааг харууллаа-

Дэлхийн улс орнуудыг эдийн засагт нь уул уурхайн салбарын гүйцэтгэдэг үүрэг ролиор нь буюу муухайгаар хэлбэл уул уурхайн салбараас хамааралтай байдлаар нь эрэмбэлдэг ээлжит долоо дахь жагсаалтаа Олон улсын уул уурхай, металлын зөвлөлөөс гаргажээ.  

Эдийн засагт нь уул уурхайн салбарын эзлэх жин нөлөө өндөр байх тусам олон оноо өгөх журмаар эрбэлсэн уг жагсаалтад газрын хэвлийн баялагтай 110 улс багтсанаас Монгол Улс 92.7 оноо авч, Ардчилсан Конго (97.0), Мали (94.2) улсын ард гуравдугаарт эрэбэлэгдсэн байна. өмнөх буюу зургадугаар жагсаалтад манайх хоёрдугаар байрт байсныг ч доорх жагсаалтаас харж болж байна.


Тивүүдээр авч үзвэл уг жагсаалтад 80-аас дээш оноо авсан улс Ази Африкаас өөр тив үгүй бөгөөд Азиас манайх, Тажикистан хоёр л орсон байна.


Монгол Улс эдийн засгаа солонгоруулна гэж олон жил тэмцэж байгаа. Гэвч энэ нь улс төрчдийн уриа үг болж хоцорч, Монгол Улс уул уурхайн хамааралтай байдлаасаа салах болоогүй л байна. Энэхүү жагсаалтад 2025 оноос гадна 2022 оны тоо баримтууд багтжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна