Д.Цогтбаатар: Засгийн газар ажлаа хариуцлагатай хиймээр байна

Zuv.mn
1 цаг 3 минутын өмнө

УИХ-ын Аюулгүй айдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Польш Улс улсаас 2017 онд авсан 50 сая еврогийн нэн хөнгөлөлттэй нөхцөлт зээлийн ашиглалтыг сайжруулах зорилгоор хугацааг сунгах асуудлыг хэлэлцсэн.

Уг зээлийн хүрээнд аймгуудын бохир усны байгууламжийг шинэчилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ашиглалт нь 70 гаруй хувь буюу 35 сая гаруй еврод хүрсэн, одоо 15 сая орчим евро ашиглах дутуу бөгөөд уг зээлийн санхүүжилтээр гүйцэтгэж байгаа, хугацаа нь дууссан тул хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж, сунгаж өгнө үү Дорнод аймгийн бохир ус цэвэрдэх байгууламжийн гүйцэтгэл 23 хувьтай байгаа гэсэн танилцуулгыг Сангийн сайд З.Мэндсайхан өгсөн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “2017 онд үнэхээр гоё нөхцөлтэй зээл авч байжээ /Жилийн 0.15 хувийн хүүтэй, эхний таван жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө/. Тэгээд тэр үед нь бүх асуудлыг нь шийдэж өгөөд хийх юмаа хийгээд амжуулж яагаад болсонгүй вэ. Засгийн газар хариуцлагатай ажилламаар байна. Цаг хугацаанд нь зээлээ ашиглаж чадахгүй, тэгээд дараа нь бүгд сунгаж өгөөч гэж орж ирдэг. Хамгийн сүүлийн жишээ нь сая УИХ-аар орж ирдэг Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэүрэнгийн УЦС, Сэлбэ дэд төв болж байна. Засгийн газар хариуцлагатай байж, ажлаа цаг хугацаанд нь хиймээр байна” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна