​Х.Нямбаатар: Гадаад зээллэгийн ашиглалтыг нэмэгдүүлэх хуулиас “Сэлбэ дэд төв”-ийн төслийг хасаад яаралтай өргөн барихаар болж байна

Zuv.mn
58 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалтыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх хуулиас “Сэлбэ дэд төв” төслийг хасаад Эрдэнэбүрэнгийн УЦС, Нефть боловсруулах үйлдвэрийг үлдээж, яаралтай өргөн барихаар болж байна" гэлээ. 

Н.Алтаншагай нарын 25 гишүүний санаачилсан  Гадаад зээллэгийн ашиглалтыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуульд зээлээ авч, бүтээн байгуулалт нь үргэлжилж буй Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Сэлбэ дэд төвийн зээлийн ашиглалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх асуудал туссан байсан юм. 

Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд 90 гишүүн хуралдаа сууж, 36 гишүүн суугаагүй. Улмаар танхимд байсан 90 гишүүний 61 нь дэмжиж, 29 гишүүн татгалзсанаар хуулийн төсөл унасан юм. 

  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна