УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна. Хурлаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028, 2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа “Дайн дандаа болохгүй шүү дээ. Ковидын үед гаргасан шиг 2027, 2028 оныг даван туулах зорилгоор хугацаатай, нэг удаагийн хууль оруулаад ирж болохгүй юу. НӨАТ-ыг 5 хувь болгох, сайн дурын болгох гэх мэт. Одоо байгаа ААН-үүд дампуурчих вий гэж санаа зовоод байна л даа” гэж асуусан.
Тэргүүн шадар бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэ асуултад “Төсөвт маневр хийх боломж бага байна. Хэрвээ энэ хуулийг батлаад өгчихвөл тооцоо судалгаа хийгээд зургадугаар сард төсвийн тодотголоо оруулж ирэх үедээ нөлөөллийг багсгах төлөвлөгөө оруулж ирэх бололцоо бий” гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна