Н.Баярмөнх: Хотын дарга сайн ажилласан

Х.Есү
44 минутын өмнө

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, МАН-ын хорооны хурлыг товлох гэж байна. Бид энэ үеэр хуралд оролцохоор ирсэн БЗД-ийн Засаг дарга асан Н.Баярмөнхөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Эв түнжингүй газар ажил явна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр эв нэгдэлтэй байх хэрэгтэй, маш сайн ойлголцдог байж ажлууд, том төслүүд нь явна. Хотын дарга сайн ажилласан. Нийслэлийг хэрүүл хийх мөнгөтэй болгосон байна. Өмнө нь хөрөнгө мөнгө хэцүү байсан шүү дээ. 

Том мөнгөн дүн яригдаж байгаа газар угаасаа маргаан гарна. Үүнийг ойлгох хэрэгтэй. Улаанбаатар хот том төсөл хэрэгжүүлнэ өөр арга байхгүй. Үүнийг хэрэгжүүлэх гэж байгаа төслийн мөнгөн дүнг нь хэдэн их наядаар нь сонсчхоод хардаж сэрдээд байвал энэ ажил чинь явахгүй шүү дээ. 

Б.Пүрэвдагва мундаг л залуу шүү дээ. Одоо залуучуудын цаг ирж байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна