Цахим орчинд сүүлийн үед “судалгаа бөглөөд урамшуулал аваарай, сугалаанд оролцоод мөнгө хожоорой” гэх агуулгаар хуурамч пост түгээх замаар иргэдийн хувийн мэдээллийг авч, санхүүгийн эрсдэлд оруулах тохиолдол ихэсч байна.
Тодруулбал, хуурамч пост, сурталчилгаагаар халхавчилсан сэжигтэй холбоос дээр дарахад банкны нэр, логог хуурамчаар үйлдсэн цахим хуудас ажиллаж, иргэдээс интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, OTP буюу нэг удаагийн код шаарддаг.
Гэвч иргэд энэ төрлийн луйврыг танилгүйгээр дээрх мэдээллийг бөглөснөөр интернэт банкны мэдээллээ алдаж, эцэст нь урамшуулал авах бус харин ч цахим залилангийн хохирогч болсоор байна. Иймд бэлэн мөнгө амласан хуурамч зар, сурталчилгаа, сэжигтэй холбоосыг нягталж, баталгаатай эх сурвалжаас мэдээллийг тодруулахыг зөвлөж байна.
Хувийн мэдээллээ хамгаалах зөвлөмж:
Банк нь ямар ч тохиолдолд и-мэйл, чат мессэж, албан бус вэбсайт, пост, холбоосоор дамжуулан таны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, OTP буюу нэг удаагийн нууц кодоо оруулахыг шаарддаггүй болохыг анхаарна уу.

Хэрэв та хуурамч цахим хуудсанд хувийн мэдээллээ алдсан тохиолдолд банкны 1800-1646 лавлах утас болон mail@golomtbank.com цахим шуудан руу холбогдож, интернэт банкны эрхээ яаралтай хаалгаарай. Мөн ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, 102 болон 5126-5666 дугаарын утсанд холбогдоорой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна