ЗХЖШ: Байлдагч таталт өгч, ухаан алдсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх явцдаа нас барсан

Х.Есү
1 цаг 38 минутын өмнө

Баянхонгор аймгийн 339-р ангид цэрэг нас барсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл Зэвсэгт хүчний жанжин штабаас дараах мэдэгдлийг гаргажээ. 

Тус мэдэгдэлд, "2026 оны тавдугаар сарын 19-ний өдөх 339 дүгээр ангийн байлдагч нас барсан харамсалтай үйл явдал болсон. Бид бүхэн гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. Тухайн өдрийн 19.30 цагийн орчимд 339 дүгээр ангийн байлдагч Э.Ч нь таталт өгч, ухаан алдсан тул ангийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч, аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэсэн бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх явцдаа нас барсан" гэхх мэдээлэл ЗХЖШ-ын Шуурхай жижүүрт бүртгэгдсэн. 

Одоогийн байдлаар талийгаачийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор хуулийн байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа тул холбогдох хуулийн хүрээнд нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй. 

Түүнчлэн ЗХЖШ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус ангид албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын үр дүнгээр холбогдох албан тушаалтнуудад хууль дүрмийн хүрээнд хариуцлага тооцох болно" гэжээ. 

May be an image of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна