Буутай этгээд Цагаан ордон руу нэвтрэхийг завдаад амиа алджээ

Х.Батсайхан
2026/05/25

Зэвсэглэсэн этгээд Цагаан ордны шалган нэвтрүүлэх цэгээр орохыг оролдож, хамгаалалтын ажилтнууд руу гал нээсэн хэрэг уржигдар гарчээ. Гэмт этгээд нь 21 настай Насире Бест гэгч байсан бөгөөд буудалцааны үеэр амиа алдсан байна.

Халдага орон нутгийн цагаар бямба гарагийн 18.00 цагаас болсон бөгөөд буун дуу гарсны дараа гадна талбайд зураг авалт хийж байсан сэтгүүлчид Цагаан ордон руу гүйлдэн зугтацгаасан аж.

Гэмт этгээд Эйзенхайуэрын нэрэмжит гүйцэтгэх албаны байрны оролцоо явж байхдаа барьж явсан цүнхнээсээ буу гаргаж ирэн гал нээж эхэлжээ. Аюулгүйн албаныхан хариу гал нээж,гэмт этгээдтийг шархдуулсны дараа эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас барсан байна.

Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр зэвэглэсэн этгээд халдлага үйлдэхийг ороллцдсноос хойш сарын дараа дахин ийм хэрэг гарсан нь олон нийтийг цочирдуулжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.214
    2026/05/25

    1.4 тэрбум хүн амтай хятад энэтхэг улс галт зэвсэггүйгээр галт зэвсэгийн худалдаагүйгээр массыг хамарсан аллага буудалцаангүйгээр амар тайван оршиж болоод байхад 300 сая хүн амтай ардчилсан америк улс галт зэвсэггүй галт зэвсгийн худалдахгүй байж болдоггүй юмуу?

    Хариулах