Сагсан бөмбөгийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтууд Улаанбаатар хотноо болж байна. Монгол Улсын шигшээ баг өнөөдөр хэсгийн хамгийн чанга учраа Тайландын багтай өнөөдөр 19.00 цагаас тоглоно.
Монгол, Тайландын шигшээ багууд урьчилсан тэмцээний сорилгын Д хэсэгт Фижи, Вьетнамын багуудтай хамт орсон бөгөөд хоёул Вьетнам, Фижигийн багуудыг буулгаж авсан юм. Өнөөдрийн тоглолтод хожсон баг нь хэсгээ тэргүүлж, урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ авах юм.
Өнөөдрийн сайн мэдээ нь, Вьетнамын багтай тоглоход шагайндаа бага зэргийн гэмтэл авсан Ш.Энхийн-Од оролцохоор болсон явдал юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна