“Онтрэ”-гийн асуудал юу болов?

Zuv.mn
49 минутын өмнө

-Алт нь 18 Бороо, зэс нь гурван Эрдэнэтийн ордтой тэнцэх баялгаас Монголд юу ноогдох вэ”-

Монгол Улс Оюутолгойгоос ирэх онд анх удаа ногдол ашиг авахаар болсонтой холбоотойгоор төсвийн орлого тэлж буй тул  Засгийн газар Монгол Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр өргөн барьсан.

Хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгасан нь орлого, зарлага аль, аль нь өнгөрсөн оны төсвөөс даруй 10 их наядаар нэмэгдсэн дүн бөгөөд түүхэн дэхь хамгийн огцом өсөлт болж буй.

Ерөнхий сайд Н.Учрал төсвийн онцлогийн талаар мэдэгдэл хийхдээ Оюутолгойгоос авах ногдол ашгаас болж төсөв тэлж байгаа гэж дурдсан. Гэвч Оюутолгой төсөлтэй холбоотой шийдэгдээгүй, хуримтлагдсан асуудлууд бий.

Оюутолгойтой үүсгэсэн Арбитрын маргаан, “Онтрэ”-гийн хэлэлцээр хүлээгдэж байна

Татварын актууд байна. Нийт дөрвөн удаагийн шалгалтаар 900 гаруй сая ам.долларын татварын акт тавьсан, Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард 1.6 их наяд төгрөгийн /ойролцоогоор 440 сая ам.доллар/ татварын акт тавьсан бөгөөд энэ нь зөвхөн 2021 болон 2022 оныг хамарсан санхүүгийн жилийн санхүүгийн тайланд хийсэн аудитад хамаарах, дийлэнх хэсэг нь ААНОАТ-тай  байсан гэдгийг албаны эх сурвалж мэдэгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс татвараа бүрэн бүтэн авахад л жилд 200 гаруй сая ам.долларын эс үүсвэр нэмэгдэх боломжтой гэсэн үг. Энэ тал дээр ажил хийнэ, ил тод, нээлттэй, засаглал сатай болгох тал дээр анхаарна гэж Ерөнхий сайд амалсан байгаа. 

Татварын маргаанаас гадна Оюутолгойтой холбоотой бас нэг шийдэгдээгүй асуудал нь “Онтрэ”-гийн хэлэлцээр.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням энэ хэлэлцээрт бэлтгэж байна гэж өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн бөгөөд энэ асуудлыг шийдэхгүйгээр Оюутолгойн асуудал шийдэгдэх боломжгүй гэгдэж байсан ч манайх Оюутолгойн асуудлаар эхлээд тохиролцоонд хүрч олон нийтийг гайхашруулсан. Өөрөөр хэлбэл, “Онтрэ” ХХК-тай тохиролцоонд хүрсэн гэсэн хардлага төрүүлсэн ч Засгийн газар үгүйсгэсэн юм.

Тэгэхээр, одоо “Онтрэ”-тэй хийх хэлэлцээр удахгүй эхэлнэ.

Манай талын байр суурь ядаж л “Онтрэ” дээр 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс тусдаа гэрээ байгуулахаас эхэлнэ. Ингэсэн тохиолдолд Оюутолгойн баялгаас 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибденийг АМНАТ-ийг 5 хувьд түгжсэн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс гаргаж, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа татварын орчноор төлбөр, татвараа авах боломж бүрдэнэ.

742 тонн алт, 10.3 сая тонн зэсэн дээр АМНАТ-ийг үнэ ханшаас хамааран 2-3 дахин нэмэгдүүлж, бүтээгдэхүүн хуваах гэрээ болгож чадвал энэ маш том үр дүн болно. Ингэж чадахгүй бол алдагдсан боломжтийг өчигдөр зарлагдсан үр дүнтэй харьцуулж харж байж хэлэлцээрийн жинхнэ үр ашиг харагдах юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.59
    28 минутын өмнө

    Одоо Оюу толгой руугаа дайраад эхлэв үү?? Монголын талд ногдол ашиг өгнө гэж Оюу толгой зөвшөөрсөн юм уу??? Жижиг ч гэсэн компани ажиллуулж үзсэн хүмүүс мэднэ дээ: хэн нэг нь би ногдол ашиг авмаар байна гээд л авчихдаг зүйл биш гэдгийг???

    Хариулах