Индонезийн Борнео ардын Баруун Калимантан мужид дэлхийн нэн ховор амьтдын “Улаан ном”-д орсон орангутан ухаангүй байдалтай газарт хэвтэж байгаа бичлэг интернэтээр таржээ.
Тус улсын Борнео, Суматра арлын зургаан мужид ойн түймэр дэгдсэний улмаас зөвхөн тус арлуудад амьдардаг зэрлэг амьтны төрөл зүйл, тэр дундаа орангутанд ноцтой аюул учирсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Орангутан нь нэгэн үе устаж үгүй болох төрөл зүйлд тооцогдож байсан ч амьтан хамгаалагчдын хүчин зүтгэлээр тоо толгой нь нэмэгдсэн. Гэсэн ч зарим төрөл нь одоо ч эрсдэлтэй ангилалд багтаж буй.
Нээлттэй эх сурвалжид тэмдэглэснээр Борнеогийн орангутан 55 000 – 100,000 толгой, Суматрын орангутан 14 000 орчим толгой, Тапанпулийн орангутан 800 толгой (хамгийн ховор зүйл) гэж тооцогддог аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна