Балбад болсон гамшгийн улмаас бүтээн айгуулалт нь ид үргэлжилж байсан Усан цахилгаан станцын барилгын ажил сүйдэж, зарим хэсэг нь лаг шаварт дарагдаад байсан билээ.
Гамшгийн улмаас УЦС-ын бүтээн байгуулалтад оролцож байсан 600 гаруй хүн сураггүй болсон бөгөөд аврагчид хонгилыг нээж, эрэн хайх, аврах ажиллагаа явуулж эхэлснээр дээрх ажилчдын ар гэрийнхэнд шинэ найдвар бий болоод байгаа юм.
Аврагчид лаг шавар, шороо чулуунд дарагдсан УЦС-ын хонгилд нэвтрэхийн тулд уулын энгэрийг дэлбэлсэн бөгөөд ингэснээр болзошгүй нэрвэгдэгсдэд хүрэхэд ойртсон гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгч байгаа юм.
Гамшигтай холбоотой шинэ мэдээлэл хүргэхэд, сураггүй алга болсон хүний тоо 3925 болж нэмэгдсэн бөгөөд үүний 592 нь гадаадын иргэд байна. Харин аварсан хүний тухайд, 279 хүний амь аварсан гэж Балбын Ерөнхий сайд Балендра Шах өчигдөр мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна